Шууд нислэгтэй

ТОКИО ХОТЫН АЯЛАЛ

Хугацаа

6 өдөр | 5 шөнө

Улс

ТОКИО, ЯПОН

Эхлэх үнэ

5,290,000₮

Аяллын мэргэшсэн зөвлөхтэй холбогдох

7507 2233

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 01

Улаанбаатар-Токио

06:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ.
08:55 минутанд Улаанбаатар – Нарита чиглэлд хөөрнө.
14:30 минутанд /Японы цагаар/ газардаж хилээр гарч ачаа тээшээ авснаар аяллын ахлагчтайгаа хамт нутгийн хөтөчтэйгээ уулзаад халуун рашаантай зочид буудал руугаа хөдлөх болно. Оройн хоолоо идээд буудалдаа халуун рашаандаа алжаал ядаргаагаа тайлан амарцгаана.

Хоол: –/Онгоц/Орой

ӨДӨР 02

Фүжи уул

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Япон улсын бэлэг тэмдэг болсон Фүжи уулыг холоос бүтэн харах боломжтой Ооиши хүрээлэн рүү хөдөлнө. Өдрийн хоолны Хаконэ нуураар усан онгоцоор аялсны дараа агаарын лифтээр сөнөсөн галт уулын дээгүүр аялна. Овакудани гэх алдартай газар бөгөөд 7 жилээр нас уртасгадаг гэх домогтой хар хальстай өндөг идэх боломжтой юм. Оройн хоолоо идэж зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн орсноор энэ өдрийн аяллаа өндөрлөн буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Токио

Өглөөний цайгаа уусны дараа Токио хотын аялал эхлэх болно. Үдээс өмнө Токио тэнгэрийн цамхаг, Мэйжи Шрайн хийдээр аялна. Аяллын автобусаараа залуучуудын төв гудам хэмээн алдаршсан Шибуяа дүүрэгт очин дэлхийн хамгийн олон хүн нэг дор гардаг 4-н замын уулзвараар гарч, үнэнч шударга нөхрийн бэлэг тэмдэг болсон Хачико нохойны хөшөөн дээр зургаа авхуулна. Хүний гараар бүтсэн хиймэл арал Одайба-д очно. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Диснейланд

Энэ өдөр өглөөнөөс оройг хүртэл бүтэн өдөржин Токио Диснейлэнд дээр тоглож цэнгэж, бас эндээ хооллож өнгөрүүлэх болно. Хүүхэд бүр гэр бүлийнхээ хамт аз жаргалтай, баяр хөөртэй өнгөрүүлэх тэр л мөрөөдлийн, үлгэрийн сайхан орчнийг бий болгох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлийг тээж явсан Уолт дисней компанийг үүсгэн байгуулсан Уолт Диснейн барьж байгуулсан энэ үлгэрийн ертөнц бол Диснейлэнд юм.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 05

Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр болно. / Унаа, хөтөч байхгүй /

Та аялах хүсэлтэй газраа хөтчид хэлж мэдээлэл авах боломжтой.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 06

Токио-Улаанбаатар /01.24/

Буудалдаа өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа суун 15:30 минутанд Нарита Улаанбаатар руу нисэх болно.
20:35 минутанд /Монголын цагаар/ Улаанбаатарт газардаж бидний аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/–/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 5,290,000₮

  • Хүүхэд 6-11 нас: —

  • Хүүхэд 2-5 нас: —

Аяллын төлбөрт багтсан зүйлс:

  • УБ-Нарита-УБ нислэгийн тийз
  • Аяллын даатгал
  • 3 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч

Аяллын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардалХувийн хэрэгцээний зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визний хураамж 70,000₮, EVISA цахимаар төлөх бол 3000 иен төлөх ба тухайн өдрийн ханшаар бодогдоно.
  • Өрөөнд ганцаар байрлах бол 650,000₮ нэмж төлнө.

Тун удахгүй ...