Та манай тийз захиалгын төв, тийз захиалгын 77558585 дугаар, AIRSTAR page-р дамжуулан захиалга өгөх боломжтой.

Захиалганд оруулсанаас хойш эйрлайн болгон харилцан адилгүй цуцлагдах хугацаа автоматаар өгдөг. 3 цаг хүртэл, 24 цаг, 3, 5, 7 хоног гэх мэт.

Та захиалгаа баталгаажуулахдаа манайхтай холбогдож, манай данс руу тийзний төлбөрөө шилжүүлснээр таны тийзийг баталгаажуулах болно.

Та манай тийз захиалгын төв, тийз захиалгын 77558585 дугаар, AIRSTAR page-р холбогдож тийзийн өөрчлөлтөө хийлгэх боломжтой.

No show буюу суудал хоосон нисгэсэн торгууль. Ниснэ гэсэн өдрөө нисэхгүй, эргээд хэлж суудлаа хасуулаагүй бол энэ торгуулийг төлнө. Эйрлайн болгон харилцан адилгүй торгуультай байдаг.

Та нислэг эхэлхээс хамгийн багадаа 24 цагийн өмнө манай тийз захиалгын төв, тийз захиалгын 77558585 дугаарт холбогдож тийзээ буцаах боломжтой. Эйрлайн болгон буцаалтын харилцан адилгүй торгуультай байдаг.

2-11 насны хүүхэд том хүний үндсэн үнээс 25%, нярайн тийз том хүний үндсэн үнээс 90% хөнгөлөгддөг.

Эхний нислэгээс хойш доод тал нь 6 сарын хүчинтэй байх, үгүй бол нисгэхгүй тул та гадаад пасспортынхоо хүчинтэй хугацаагаа шалгаарай.