Ерөнхий зүйл

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Үйлчлүүлэгч нь үйлчилгээ авах, зохих төлбөрийг заасан хугацаанд төлөх, Үйлчлүүлэгчийн хүсэлтээр “Эйр Стар” ХХК-аас онгоцны тийзийг захиалахтай холбоотой мэдээллийг хүлээн авах, хадгалах, тасалбарыг зуучлан борлуулах эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл болно.
  2. “Airstar” онгоцны тийз захиалгын веб сайт/сошиал сувгууд дээр байршуулсан бүх мэдээлэл болон контентууд нь “Эйрстар” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан, оюуны өмч болно.

Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

  1. Захиалагч нь нислэгийн тийзний захиалгыг боломжит эрт хугацаанд Агент талд үнэн зөвөөр өгөх ба захиалганд өөрчлөлт оруулах, нислэгийн тийз буцаах тохиолдолд хугацаа алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.
  2. Захиалагч нь төлбөр тооцоог хугацаандаа, найдвартай төлөх үүрэгтэй ба худалдан авсан тийзний нөхцөлийг чанд мөрдөх бөгөөд түүнийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа хариуцлагыг хариуцах үүрэгтэй.
  3. Захиалагч нь Агент талаас нислэгийн болон тийзний талаар заавар, зөвлөгөө авч, шаардлагатай мэдээллээр хангагдах эрхтэй.
  4. Захиалагч тал нь агаарын тээврийн компаниуд, тэдгээрийн нислэгийн хуваарь, тийзний нөхцөлийг үндэслэн өөрийн сонголтоо хийх эрхтэй.
  5. Захиалагч нь Агентын үзүүлж буй үйлчилгээ болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой аливаа санал, гомдол, хүсэлтийг Агент талд гаргаж, боломжит хугацаанд шийдвэрлүүлэх, хариу хүлээн авах, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шудрагаар биелүүлэхийг шаардах эрхтэй.
  6. Захиалагч тал нь аливаа санал хүсэлт болон гомдлыг Агент талд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
  7. Хүлээлгэнд оруулсан захиалга нь бэлэн суудал биш авиа компанид гаргасан хүсэлт төдий учир баталгаатай суудал гэж ойлгохгүй байх.

Эйрстарийн эрх, үүрэг

  1. Үйлчлүүлэгчийн өгсөн хүсэлтийн дагуу Агент тал түргэн шуурхай, хямд, тохиромжтой суудлын захиалгыг хийж үнэ тариф, тийзний нөхцөл, худалдан авах хугацаа зэрэг нислэгийн талаарх бүрэн мэдээллийг үнэн зөвөөр өгнө.
  2. Агент нь Үйлчлүүлэгчийн захиалгыг хариуцсан туршлагатай, мэргэжлийн, чадварлаг ажилтанг томилон ажиллуулах үүрэгтэй.
  3. Агент нь Үйлчлүүлэгчийн аливаа хүсэлтэд шуурхай хариу өгөх үүрэгтэй ба хариуцсан ажилтан эзгүй үед бусад ажилтнуудаар дамжин энэхүү үүргийг биелүүлэхийг зорино.
  4. Нислэгийн цаг солигдох болон цуцлагдсан тохиолдолд Агент тал авиа компаний зүгээс ирсэн мэдээллийг захиалагч талд мэдэгдэж зохих арга хэмжээг авч ажиллана.

Захиалганд өөрчлөлт оруулах, тийз цуцлах

  1. Үйлчлүүлэгч тал захиалганд болон тийзэнд өөрчлөлт оруулах бол Агент талд нэн даруй  утсаар, и-мэйлээр, онлайн мессенжер болон аль боломжит хэлбэрээр мэдэгдэнэ.
  2. Цуцлах боломжгүй хатуу нөхцөлтэй тийзийг цуцлах боломжгүй буюу ямарваа нэг төлбөр захиалагчид буцаан олгогдохгүй болно.
  3. Цуцлах боломжгүй хатуу нөхцөлтэй тийзтэй зорчигч ямарваа нэг шалтгаанаар суудал хоосон нисгэсэн тохиолдол Агаарын тээврийн компанийн тогтоосон журмаас хамааран хугацааг өөрчлөх боломжтой эсвэл боломжгүй тийз гэж байх ба тийзний нислэгийн өдрийг өөрчлөх боломжтой
    *-Өдөр өөрчлөлт нь тухайн Агаарын тээврийн компаний журмын дагуу төлбөртэй болон төлбөргүй байна.
  1. Үйлчлүүлэгч тал баталгаажуулсан буюу бичигдсэн тийзийг цуцлах бол Агентад нислэгээс багадаа 24 цагийн өмнө мэдэгдэх ба тухайн агаарын тээврийн компанийн тогтоосон хэмжээнд суудал бүрт буцаалтын шимтгэл төлнө.
  2. Нислэгээс 24 цагийн өмнө Захиалагч тийзээ цуцлах, өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй, суудлын хасалт хийлгээгүй тохиолдолд тухайн агаарын тээврийн компаниас тогтоосон нөхцөлийн дагуу суудал хоосон нисгэсэн торгуулийг төлнө.

Төлбөр тооцоо

  1. Үйлчлүүлэгч тал худалдан авсан тийзийн төлбөрийг бэлнээр болон дансаар төлж  болно.
  2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2-д заасны дагуу олон улсын  нислэгийн тасалбар нь татваргүй болно.
  3. Дотоодын нислэгийн тасалбарын үнийн тарифт НӨАТ багтсан болно.
  4. Агент тал билет бичигдэх тухай бүрт нийт үнийн дүнгээр Нэхэмжлэх бичиж Захиалагч талаас нэхэмжлэх бөгөөд Захиалагч тал нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш төлбөрийг гэрээний хавсралтад заасан нөхцөлийн дагуу барагдуулна.
  5. Тийз захиалгын Вальютын ханш өдөр бүр өөрчлөгддөг тул төлбөр хийх хугацаанаас хамаарч тийзний үнэ хэлбэлзэх учир өөрчлөгдөх магадлалтай.
  6. Агент аливаа төлбөрийг буцаах бол зөвхөн үйлчлүүлэгчийн өөрийн данс, эсвэл шилжүүлэг хийсэн дансанд шилжүүлнэ.

Давагдашгүй хүчин зүйлс

  1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт цаг агаарын хатуу нөхцөл байдал, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, дайн, төрийн эрх бүхий байгууллагын тогтоосон хорио, цээр зэрэг Талуудын хүсэл зорилгоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
  2. Дээрх давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр нислэг цуцлагдсан, өөрчлөгдсөн, зорчигчид хилээр нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж үүсэн гарах хохирлыг Агаарын тээвэр компани болон Агент тал хариуцахгүй.

Бусад зүйлс

  1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийж гарын үсэг зуран, тамга тэмдэгээр баталгаажуулна.
  2. Талууд энэ гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлэхийг зорих ба ийнхүү тохиролцож чадахгүйд хүрвэл холбогдох хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.
  3. Энэхүү гэрээ, тийзний тариф, зорчигчийн мэдээлэл, байгууллагын мэдээлэл, тусгай үйлчилгээ зэрэг нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл тул өөр бусад хуулийн этгээдэд дамжуулах, нийтийн хүртээл болгохыг хориглоно. Энэ шаардлагыг биелүүлээгүй аливаа этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно.
  4. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацааны туршдаа хүчин төгөлдөр байна.
  5. Гэрээний гүйцэтгэлийн явцад аль ч тал нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэж болох ба саналыг хүлээн авсан тал ажлын 5-аас дээшгүй хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар өөрийн саналыг хариу мэдэгдэнэ. Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэлтэй байвал боломжийн хугацаанд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколыг бичгээр үйлдэнэ. Энэхүү протокол нь гэрээний нэгэн адил хүчинтэй байна.
  6. Энэхүү гэрээг Монгол хэл дээр 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална